БОЛОВСРОЛЫН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ШАЛГАЖЭЭ

 

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс Мэргэжлийн хяналтын байгууллагын 2015 оны төлөвлөгөө, газрын даргын баталсан “Боловсролын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах тухай” 02-01-629 тоот удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн 7 сургууль, 6 цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгажээ.

Шалгалтад хамрагдсан байгууллагуудын урсгал засварууд бүрэн дуусч, цэвэрлэгээний ажлууд хийгдэж байгаа боловч сургуулиудын лаборатори хичээлийн тоног төхөөрөмж дутагдалтай, ширээ сандлын стандарт бүрэн хангагдаагүй, суурь боловсролын цөм хөтөлбөрийн хүрээнд шинэчлэгдэн гарч буй сурах бичгүүд тараагдаагүй, сурах бичгийн хангалт, татан авалт бүрэн хийгдээгүй /тухайлбал 5-р ангийн болон суурь боловсролын сурах бичиг ирээгүй/, сургууль цэцэрлэгүүд сургалтын байранд шавьж, мэрэгчгүйтгэл, халдваргүйтгэл хийлгээгүй, бага ангийн багш нарыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Мөн 39 дүгээр сургуулийн “Цэвэр агаар” сангийн төсвөөр хийгдэж байгаа цэвэр бохир усан хангамжийн болон дулааны төвлөрсөн системд холбох ажлын явц 65-70 хувьтай, гадна хашаажуулах ажил дуусаагүй, сургуулийн баруун хойд талд дүүргийн спорт цогцолборын барилгын ажил явагдаж байгаагаас сурагчдын хичээлдээ ирж, очих зам, гарцыг хаасан, ухсан нүх, суваг шуудуу нь хүүхдэд осол гэмтэл учруулах нөхцлийг бүрдүүлж байна. Иймд засварын ажлыг эрчимжүүлэх, хүүхдүүд хичээлдээ ирж очих боломжоор хангах, зам, гарц талбайн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа тухай хэлтсийн удирдлагуудад танилцуулжээ.

Хэсгийн усан хангамжтай 2 сургууль, 1 цэцэрлэгийн гүний худгийн уснаас сорьц авч, НМХГ-ын төв лабораторид хүргүүлсэн ба илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 4 байгууллагад улсын байцаагчийн хамтарсан албан шаардлага хүргүүллээ. Гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 09 дүгээр сард хийх ажээ.

 

mh-3

 

 

Leave a Reply

  • Facebook