8 ДУГААР САРД “НЭГ ЦОНХ”-НЫ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР 10592 ИРГЭН ҮЙЛЧЛҮҮЛЖЭЭ

2015 оны 8 дугаар сарын байдлаар 19 хороо болон дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 10592 иргэн үйлчлүүлж 10373 санал, хүсэлт хүлээн авч, 10328 асуудлыг шийдвэрлэсэн байна.

Нийт өссөн дүнгээр 19 хороо болон дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 197561 иргэн үйлчлүүлж 193335 асуудлыг шийдвэрлэжээ.

Дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээнд ажиллах хэлтэс, албадын хуваарь батлах тухай” А/17 тоот захирамж 1 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан. Засаг даргын захирамжийн дагуу хэлтэс, албадын мэргэжилтнүүд хороод дээр очиж, иргэдэд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж, хэрэгжилтийг сар бүрээр гаргаж, үр дүнг нь тооцон ажиллаж байна.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ”-НИЙ 08 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

Leave a Reply

  • Facebook