ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙД “ХҮНИЙ ТӨЛӨӨ-ЗӨВ” ТУС АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

IMG_6376

Тусгаар тогтнолын талбайд Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж буй “Хүний төлөө-Зөв тус” аяны нээлт 8 дугаар сарын 28-ны өдөр боллоо. “Хүний төлөө Зөв тус” уриатайгаар  ирэх 9 дүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх “ Эрүүл мэнд-Боловсрол-Соёлын аян”-ы  хүрээнд мэргэжлийн хяналтын салбар чиглэлийн байгууллагууд иргэд, аж ахуйн нэгж, олон нийтэд чиглэсэн арга хэмжээ явуулахаар төлөвлөжээ.

Нээлтэд мэргэжлийн хяналтын байгууллагууд ажил, үйлчилгээгээ танилцуулж, уран бүтээлчид ая дууны мэндчилгээ өргөв. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан зохион байгуулж буй үзэсгэлэн-өргөтгөсөн худалдаанд оролцож байгаа зарим аж ахуйн нэгж сурагчийн дүрэмт хувцасны загвар толилууллаа.

IMG_6371

IMG_6374

IMG_6377

IMG_6382

IMG_6380

 

Leave a Reply

  • Facebook