ХОТЫН ДАРГА ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Дамбадаржаагийн уулзвар – Шадивлангийн шинэ уулзвар – Шаргаморьтын төмөрбетон гүүр – Хандгайт чиглэлийн 16.35 километр замын ажлын явцтай 8 дугаар сарын 31-ний өдөр танилцлаа. Замын ажилтай танилцах зуураа Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав. Уулзалтын үеэр хотын дарга замын технологийг алдагдуулдаг, хүнд даацын явдаг зэргээс шалтгаалан зам амархан эвдэрдэг. Зуслангийн чиглэлийн замыг технологийн шаардлагын дагуу барьж байгаа”-г хэлэв. Мөн зам засварлаж, барихад иргэд санаачилгаараа хашаагаа татан зам барих зай гаргаж өгсөнд хотын дарга талархал илэрхийлсэн юм. Хотын дарга 19 дүгээр хорооны иргэдтэй хийсэн уулзалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, 19 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.Буянт, Засаг дарга Н.Оюунгэрэл нарын албаны хүмүүс байлцлаа.

IMG_2823

IMG_2814

IMG_2771

IMG_2773

Leave a Reply

  • Facebook