2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЭЛЛЭЭ

IMG_6450

Сурагчдын зуны амралт дуусч уламжлал ёсоор хичээлийн шинэ жил 9 дүгээр 1-нээс эхэллээ. 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт улс орон даяар болж байгаа бол Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын алба, хэлтсийн дарга нар дүүргийнхээ , сургууль, цэцэрлэгүүдийн шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцлоо. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын 12 жилийн 17 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд уригдав.

IMG_6408

Мөн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, 13 дугаар хорооны Засаг дарга Г.Бадамгарав, 17 дугаар сургуулийн захирал Б.Чимгээ, ахмад багш, тус сургуулийн захирал асан Бааст болон багш, ажилтнууд, сурагчид, эцэг, эхчүүдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн. Хичээлийн шинэ жилийг нээлт дээр дүүргийн Засаг дарга Д.Ганболд, 17 дугаар сургуулийн захирал Б.Чимгээ, ахмад багш, тус сургуулийн захирал асан Бааст нарын ахмад болон залуу багш нарын төлөөлөл сурагч, эцэг, эхчүүдэд хандан үг хэллээ. Дүүргийн Засаг дарга Д.Ганболд хэлсэн үгэндээ “Чингэлтэй дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуульд 30 мянга гаруй хүүхэд элсч байна. Дүүргийн зүгээс боловсролын байгууллага, хүүхдийн сурч хүмүүжих орчинг сайжруулах, багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах зэрэгт улс, нийслэл, дүүргийн төсвөөс 20 тэрбум гаруй төгрөг зарцуулдаг. Цаашид ч анхаарал хандуулна” гэдгийг тодотгосон.

IMG_6427

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 17 дугаар сургууль байгуулагдсан түүхт 60 жилийн ой 2015 онд тохиож байгаа бөгөөд Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, сургуулийнхаа үе үеийн төгсөгчид, багш, ажилтнууд, эцэг, эхчүүдтэй хамтран ажиллаж сургуулийнхаа тохижилт, ногоон байгуулж, засвар шинэчлэлийн олон ажлыг хийсэн гэдгийг 17 дугаар сургуулийн захирал Б.Чимгээ онцолж, хамтарч ажилласан байгууллага, хүмүүст талархал илэрхийлсэн юм. Мөн тус сургуулийн авьяаслаг сурагчид уригдсан зочид, багш, ажилтнууд, үеийн нөхөд, аав, ээж, дүү нартаа уран бүтээлийнхээ дээжээс сонирхууллаа.

IMG_6465

IMG_6484

IMG_6487

IMG_6417

IMG_6433

IMG_6476

IMG_6415

 

IMG_6502IMG_6504

 

IMG_6510

IMG_6517

IMG_6513

IMG_6512

IMG_6515

IMG_6518

IMG_6526

IMG_6524

Leave a Reply

  • Facebook