ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ОХУ-ЫН БН САХА УЛСЫН ХАНГАЛАС ДҮҮРЭГТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

IMG_3833

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд тэргүүтэй дүүргийн төлөөлөгчид ОХУ-ын Бүгд Найрамдах Саха(Якут) улсын Хангалас дүүргийн Тэргүүн Алексеев Гаврил Юрьевичийн урилгаар ажлын айлчлалыг 8 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд хийлээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд Засаг даргыг дагалдан Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв, “Бизнес Инкубатор Төв”-ийн дарга С.Энхтайван, Соёлын төвийн дарга Э.Тунгалаг, 61 дүгээр сургуулийн захирал А.Мөнхчимэг нарын албаны хүмүүс багтсан юм.

Энэ удаагийн харилцан айлчлалын үеэр хоёр дүүргийн тодорхой салбар байгууллагууд болох Чингэлтэй дүүргийн Спорт хороо, Соёлын төв, 61 дүгээр сургууль, Хангалас дүүргийн Спортын Төв, Соёлын Төв, 1 дүгээр сургуулиуд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, дүүргийн “БИТ” төв Якут улсын Бизннес Инкубатор төвүүд харилцан санал солилцож тодорхой асуудлуудаар харилцан судалгаа хийж мэдээлэл солилцохоор тохиролцлоо.

IMG_3872

IMG_3839

 

IMG_3854

Leave a Reply

  • Facebook