ТИВ, ДЭЛХИЙД АМЖИЛТ ГАРГАСАН ӨСВӨРИЙН ТАМИРЧИН СУРАГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

IMG_6537

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд хөлбөмбөг, шатрын тэмцээнд амжилт гаргасан Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг дасгалжуулагч багш нарынх нь хамт 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн хүлээн авч уулзлаа. Чингэлтэй дүүргээ улс, олон улс, тив, дэлхийн наадамд оюун ухааны спорт шатраар төлөөлж оролцолж амжилт үзүүлсэн бол дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн хөлбөмбөгийн тамирчид 2015 оны 8 дугаар сард БНСУ-д болсон хөлбөмбөгийн фестивальд 10-12 насныхны ангилалд 20 гаруй орны баг өрсөлдөхөд хэсэгтээ 3 дугаар байр эзэлсэн юм. Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн шатрын тамирчдын “Цэцэн нүүдэл” клубын тамирчин хүүхдүүд ч багш-дасгалжуулагч Х.Эрдэнэдоржийн хамт хүрэлцэн ирэв.

IMG_6564

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд спортын амжилт гаргасан сурагчдад баяр хүргээд цаашид хичээл сурлага, урлаг, спортдоо улам шамдаж тууштай байх хэрэгтэй. Тууштай, тэвчээртэй байснаар эзэмшсэн мэргэжил, сонирхсон спортоороо амжилтад хүрнэ” гэдгийг захив. Чингэлтэй дүүргийнхээ нэрийг олон улс, тив, дэлхийд гарсан спортын амжилт үзүүлсэн сурагчдыг дүүргийн“ Тэргүүний сурагч” медалиар шагналаа. Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.ОРломсүрэн нар оролцов. Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчид БНСУ-д фестивальд оролцохдоо дүүргийнхээ билэгдэл бүхий Монгол бичгээр Чингэлтэй гэж бичсэн хослолоор жигдэрч, олон улсын багуудаас ялгарсан байна.Энэ үеэр зарим сурагчийн сэтгэгдлийг сонслоо.

IMG_6578БАГААРАА СОЛОНГОСТ ОЧИХОД  СОНИРХОЛТОЙ САНАГДСАН

namhai

-Намайг Ц.Намнансүрэн гэдэг. Аав, ээж, дүүтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн 6 “Г” ангид сурдаг. Дөрвөн жилийн өмнөөс хөлбөмбөг сонирхож, тоглож эхэлсэн. Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн хөлбөмбөгийн тамирчин болоод жил гаруй болсон. -2014 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзэлж хүрэл медаль авсан. “Дуулиан- 2020” тэмцээнд 2015 онд оролцож алтан медаль хүртлээ. Хамгийн сүүлд өнгөрсөн 8 дугаар сард БНСУ-д зохион байгуулагдсан 10-12 насныхны хөлбөмбөгийн фестивальд оролцож, хэсэгтээ гуравдугаар байр эзлээд ирлээ. Анх удаа БНСУ-д очсон. Их сонирхолтой санагдсан.

Э.АНАНД: ПАКИСТАН ХҮҮХДҮҮД ӨНДӨР БАЙСАН

-Намайг Э.Ананд гэдэг. Би айлын ууган хүүхэд. Ц.Намнансүрэн бид хоёр нэг ангийнх. Манай багт 24 дүгээр сургуулийн 6 “Г” бүлгээс таван хүүхэд явдаг.

Хөлбөмбөгөөр   гурван жил хичээллэж байна. Гурван жил. Дүүрэг, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож амжилт гаргаж байсан. Хамгийн сүүлд “Шинэ-Яармаг” тэмцээнд багаараа оролцож хүрэл медаль авсан даа баяртай байгаа.Мөн анх удаа 2015 оны наймдугаар сард багаараа БНСУ-д очсон. Биднийг тэмцээнд оролцоход тусалсан бүх хүмүүст баярласнаа хэлье. Биднийг тэмцээнд ороход манай багийн туслах дасгалжуулагч Баярхүү багш маань авч ордог. Солонгост бас Баярхүү багш маань удирдсан.

Пакистаны  багийг хожсон бол хэсэгтээ тэргүүлэх байсан. Бидэнтэй харьцуулахад нуруугаар өндөр хүүхдүүд ирсэн. Түүнээс биш тоглолтын ялгаа нэг их байхгүй юм шиг санагдсан.

Б.ОЮУНДАРЬ: ШАТРААР 8 ЖИЛ ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА

-Би Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн шатрын тамирчдын “Цэцэн нүүдэл” клубт найман настай орсон. Түүнээс хойш найман жил тасралтгүй хичээллэж байгаа. Ази тивд олон улсын сурагчдын дунд болдог насны ангиллын шатрын тэмцээнүүдээс олон медаль хүртсэн. Хамгийн сүүлд 2015 онд Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авчраад байна.

Г.АМАРТҮВШИН: ТАЙЛАНДАД АВАРГА БОЛНО ГЭЖ ОЧСОН

-Би Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн шатрын “Цэцэн нүүдэл” шатрын клубын тамирчир. Манай гэр бүлийнхэн аав, ээж шатар тоглодог. Тайланд улсад 2015 оны тавдугаар сарын 7-ноос 14-ны хооронд шатрын сурагчдын дэлхийн аваргын тэмцээн болсон. 30 гаруй орны 230 тамирчин сурагч насны ангиллаар өрсөлдсөн. Хятад улсын сурагч  хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан. Гэхдээ би айгаагүй. Тайландад шатрын сурагчдын дэлхийн аваргаас алтан медаль авна гэж бодож очсон. 11 насны ангилалд дэлхийн аварга болсон доо баяртай байна. Дэлхийн аваргаас медаль авсан учраас Олон улсын шатрын холбооны дэд мастерын болзол хангасан.

IMG_6611

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook