ОЛОН УЛСЫН НИЙТИЙН ГИМНАСТИКИЙН ФЕСТИВАЛЬД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЖЭЭ

20150714_122713[1]

Финлянд улсад 2015 онй  7 дугаар сарын 11-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын нийтийн гимнастикийн тэмцээнд оролцох тамирчдынхаа замын зардлыг шийдвэрлэж өгсөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олныг  Монголын гимнастикийн холбооноос өргөмжлөлөөр шагнасыг  9 дүгээр сарын 2-нд дүүргийн Засаг дарга Д.Ганболдод гардуулж өгөв. Финлянд улсад зохиогдсон тус фестивальд 50 орны 21000 тамирчин оролцдог бөгөөд дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг ялагч тодруулдаггүй онцлогтой.  Монгол Улсаас 2015 онд 35 хүний бүрэлдэхүүнтэй баг явахад Чингэлтэй дүүргээс 6 дугаар хорооноос О.Цэгмид, дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн гимнастикийн дасгалжуулагч-багш Д.Оюунтуяа гурван шавийнхаа хамт оролцсон бөгөөд гурван удаа үзүүлэх тоглолт хийсэн байна.

Leave a Reply

  • Facebook