АХМАД ДАЙЧДАД ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

IMG_6764

Монгол Улсын Ерөнхийлөгч 1945 оны Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан дайнд оролцсон ахмад дайчдыг төрийн одон медалиар шагнах зарлиг гаргасан. Уг зарлигийн дагуу төрийн болон цэргийн одон медалиар шагнагдсан ахмад дайчдын шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд 9 дүгээр сарын 2-ны өдөр гардуулан өгөв.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 4 дүгээр хорооны ахмад дайчин Х.Осор, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ахмад дайчин Б.Рагчаа, Т.Рэнцэн, Г.Дашдондог, Н.Ендонжамц нарыг шагнажээ.

Мөн Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 10 дугаар хорооны ахмад дайчин Ж.Чүлтэнжамцыг, Алтан гадас одонгоор ахмад дайчин Л.Ерөөлт, Д.Далай нарыг шагнасныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат гардуулж өглөө. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан захирамж гаргаж дайнд оролцсон дүүргийнхээ ахмад дайчдад 1  сая төгрөгийн мөнгөн тэтгэлэг олголоо.

IMG_6721

IMG_6741

IMG_6698

IMG_6680

IMG_6689

IMG_6657

IMG_2849

IMG_2864

DSC_0060

DSC_0046

Leave a Reply

  • Facebook