“НЭГ ХОРОО” САРЫН АЯН 6 ДУГААР ХОРООНД ЭХЭЛЛЭЭ

IMG_2904

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс санаачилан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Амар тайван-Чингэлтэй” хөтөлбөрийн хүрээнд“Нэг хороо” сарын аяны нээлтийг 6 дугаар хороон дээр 9 дүгээр сарын 4-нд зохион байгуулав. Нээлтэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, 6 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Сэдэд, Засаг дарга Ц.Дунгармаа, 6 дугаар хорооны оршин суугч, иргэдийн төлөөлөл оролцлоо. “Нэг хороо” сарын аяныг   7, 8, 9 дүгээр хороонд амжилттай зохион байгуулсан юм.

IMG_2900

Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хамт олон үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ “Нэг хороо” аяныг хариуцсан хорооддоо өрнүүлэх ажлыг санаачилсан. Дүүргийн Засаг дарга Д.Ганболдын захирамжийн дагуу Засаг даргын Тамгын газраас зарим зардлыг гарган дэмжиж байна. Өмнөх сарын аянуудаас хэрэг нөхөн илрүүлсэн, ажил эрхлээгүй иргэдийн судалгааг шинэчлэн гаргаснаар түүний дагуу ямар арга хэмжээ авах талаар алба, хэлтэс, байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжирсан” зэрэг давуу тал гарсаныг онцлов. Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 1800 гаруй өрх, 6700 иргэнтэй, хороонд томоохон 110 аж ахуйн нэгж байдаг. Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 176 алба хаагч нэг сарын хугацаанд 6 дугаар хороонд үндсэн үүргийнхээ хажуугаар ажиллаж, иргэдийн санал, хүсэлтийг сонсч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сурталчилгаа хийж, айл өрхөөр орж судалгаа авах юм. Зарим иргэний сэтгэгдлийг сонслоо.

IMG_2896

Л.Банзрагч (6 дугаар хорооны иргэн)

-Бидний орчинд бүх зүйл муухай, бас сайн сайхан байна гэж хэлэхэд учир дутагдалтай. Тухайлбал, Сууц өмчлөгчдийн холбоо гэж эрх бүхий байгууллага бий. Хариуцсан байрныхаа орчмын ногоон байгууламж, амарч суух сандал, талбайг тохижуулахгүй, иргэдийнхээ тохь тухтай амьдрах орчин бүрдүүлэхэд анхаарахгүй юм. Хорооны Засаг дарга шаардлага хүргүүлж, цагдаагийнхан хамтарч ажиллах хэрэгтэй байна.

н.Жадамбаа (6 дугаар хорооны иргэн)

IMG_2932

-Манай хороонд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сарын аян зохион байгуулах санаачилга гаргасан Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, дэмжин ажиллаж байгаа Засаг даргын Тамгын газарт талархаж байна. 6 дугаар хороонд гэмт хэрэг гарах нь харьцангуй бага. Гэхдээ ногоон байгууламж, саад бараадаж хэсэг бүлэг хүмүүс архидан согтуурах үзэгдэл элбэг, иргэдийн тав тухыг алдагдуулдаг. Мөн гэрэлтүүлэг хэрэгтэй байна” гэв.

IMG_2914

IMG_2934

IMG_2909

Leave a Reply

  • Facebook