ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

 

Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 9 дүгээр сарын 8-ны өдөр болж, улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцын талаарх мэдээллийг холбогдох алба, хэлтсийн дарга нараас сонслоо.

Мөн 9 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй хайрханы тахилга тайлгыг хийж,  “Иргэдийн баяр” зохион байгуулж,  Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх алба,  хэлтсүүд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх,   үйл ажиллагааныхаа  талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, санал, хүсэлтийг нь сонсох болон урлаг, спортын арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөжээ. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Д.Ганболд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын Хангалас дүүрэг, Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотын Советский дүүрэгт хийсэн ажлын айчлал, цаашид хамтран ажиллах болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

IMG_2944

Leave a Reply

  • Facebook