ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ, УЛААН-ҮД ХОТЫН СОВЕТСКИЙ ДҮҮРЭГТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 09 дүгээр сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд ОХУ-н Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо ажлын айлчлал хийлээ. Энэ үеэр Улаан-Үд хотын Советский дүүрэгтэй Чингэлтэй дүүрэг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

2015 оны 7 дугаар сард ОХУ-ын УФА хотод гурван улсын төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалт болж, Монгол, ОХУ, БНХАУ-ыг хөгжүүлэх эдийн засгийн коридор байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү коридорын түшиц газар болох Транссибирийн магистраль дээр оршиж байгаа Буриад улсын Улаан-Үд хотын Советский дүүрэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсанаар урлаг, соёл, спорт, хөрөнгө оруулалтын бүхий л салбарт хамтран ажиллах эхлэл тавигдаж, хөгжлийн гарц нээгдэж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

 

Leave a Reply

  • Facebook