ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛОВ

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2015 оны ээлжит хуралдаан 2015 оны есдүгээр сарын 9-ний өдөр боллоо.

Хуралдаанд Зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, Иргэний оролцооны хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Т.Уламбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Лхагва, Замын цагдаагийн тасгийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Сүхбат, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Тамир, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Хэв журмын ахлах байцаагч С.Ганбаатар, зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн сургалт, тогтоол шийдвэрийн биелэлт, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөлийн гишүүн Л.Ариунзаяа нар оролцов.

Хуралдаанаар “Нэг хороо” 1 сарын аяны зохион байгуулж байгаа ажлын мэдээлэл хийх, зардал гаргуулах, “Хууль тогтоомж сурталчилах нэгдсэн арга хэмжээ” зохион байгуулах тухай асуудлуудыг зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа танилцуулж дэмжигдлээ.

Leave a Reply

  • Facebook