УРГАЦЫН БАЯР ХИЙЛЭЭ

Адра Монгол олон улсын байгууллагаас “Өрхийн тогтвортой тариалан” төслийг Чингэлтэй дүүргийн 14, 17, 18, 19 дүгээр хорооны 220 өрхийн 20 бүлгийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх, өрхийн тариаланг хөгжүүлэх үүднээс 2012 оноос хэрэгжүүлж байна.

Уг төсөлд хамрагдаж буй иргэдийн Монгол орны хөрсөнд ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр даршилсан бүтээгдэхүүн хийж Нийслэлийнхээ иргэдэд хүргэх, заавар зөвлөгөө өгч туршлага солилцох зорилгоор жил бүрийн Намар уламжлан болгон “Ургацын баяр” арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа үйлчилгээний хэлтэс Адра Монгол олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж ирсэн.

“Ургацын баяр” арга хэмжээг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Барилгачдын талбай”-д зохион байгуулж, үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

u bayar-05

u bayar-03

Leave a Reply

  • Facebook