ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГЭЭС ХӨГЖИЛ ХАРАГДАЖ БАЙНА ГЭВ

IMG_7148

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Оюунчимэг, байнгын хорооны нарийн бичгийн дарга Төмөр тэргүүтэй төлөөлөгчдийг 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо нарын албаны хүмүүс оролцов. Уулзалтын эхэнд дүүргийн Засаг дарга Д.Ганболд Эрээн хотын Ардын засгийн ордны Засаг даргатай эдийн засаг соёл урлаг, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон хог хаягдал, ногоон байгууламжийн талаар хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. Мөн “Чингэлтэй дүүрэг Ногоон дүүрэг болох зорилт дэвшүүлсэн. БНХАУ мод тарих, ойжуулах талаар олон жилийн туршлагатай. Бусад салбарт ч хамтран ажиллах боломжтой. Хамгийн гол нь бидний хамтын ажиллагаанаас үр дүн гарах нь чухал” гэдгийг онцоллоо.

IMG_7171

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Оюунчимэг “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод цөөнгүй ирж байна. Ирэх бүрт хөгжил мэдрэгддэг. Чингэлтэй дүүргийн хувьд ногоон байгууламж сайжирч, хөгжиж байгаа нь бусдаас илүү ажиглагддаг. Чингэлтэй дүүрэг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж, иргэдээ ажилтай, орлоготой байлгахын төлөө ажилладаг юм байна. Эрээн хот, Чингэлтэй дүүргийн цаашдын хамтын ажиллагааг улам сайжруулж, дээд түвшинд авчирна гэдэгт итгэлтэй байна” гэв.

IMG_7175

IMG_7143

IMG_7188

72-14

Leave a Reply

  • Facebook