МОНГОЛ-СОЛОНГОСЫН СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ДҮҮРГЭЭ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦЛОО

Солонгос-Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтарсан соёлын арга хэмжээ Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 12-ы өдөр зохион байгуулагдсан. Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийг төлөөлж 9 дүгээр хорооны иргэн Ч.Доржсүрэн биелгээгээр, 7 дугаар хорооны иргэн Л.Анхбаяр морин хуураар амжилттай оролцлоо.

Ч.Доржсүрэн нь 2015 оны 5 дугаар сард зохион байгуулагдсан “Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ардын урлагийн наадам”-д 2 дугаар байр эзэлж байсан. Л.Анхбаяр нь UBS TV-ээс зохион явуулсан “Хөхөө Намжил” морин хуурчдын уралдаанд 1-4 дүгээр шат хүртэл амжилттай оролцож,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хатан дуулал-2015” урлагийн их наадамд Тусгай байрын шагнал хүртсэн юм.

Leave a Reply

  • Facebook