Идэвхтэй ажилласан хороодын зохион байгуулагч нарыг урамшуулав

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/72 тоот захирамжийн дагуу “Хүн ам” мэдээллийн санг шинэчлэн байгуулах ажлыг энэ оны 5 дугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон билээ. Үүний хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/85 тоот захирамжаар 8500-аас доош хүн амтай хороод, 8500-аас дээш хүн амтай хороод гэж 2 бүлэг болгон хувааж болзолт уралдааныг зарласан юм.

khoroo-zb5 khoroo-zb4

Энэхүү уралдаанд тус дүүргийн бүх хороод идэвхтэй оролцсон бөгөөд 8500-аас доош хүн амтай хороонд 1-р байранд 3 дугаар хорооны зохион байгуулагч О.Нямбат, 2-р байранд 1 дүгээр хорооны зохион байгуулагч С.Туул, 3-р байранд 5 дугаар хорооны зохион байгуулагч Я.Алтанцэцэг нар шалгарав.

khoroo-zb3 khoroo-zb2

Харин 8500-аас дээш хүн амтай хороонд 1-р байранд 17 дугаар хорооны зохион байгуулагч С.Цэрэннадмид, 2-р байранд 13 дугаар хорооны зохион байгуулагч Х.Даваадорж, 3-р байранд 15 дугаар хорооны зохион байгуулагч Ц.Даваасүрэн нар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.

khoroo-zb1 khoroo-zb

Шагналыг Чингэлтэй дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхзул гардуулсан бөгөөд “Хүн ам” мэдээллийн санг шинэчлэхэд идэвхтэй оролцож, бусдыгаа хошуучлан ажилласан ажилтнуудад баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжил хүслээ.

Leave a Reply

  • Facebook