ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨНД НОМ ХАНДИВЛААРАЙ

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачилгаар байгуулагдаж буй Хүүхдийн номын өргөө тун удахгүй ашиглалтад орно.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс Хүүхдийн номын өргөөнд ном хандивлах аяныг “Ном бол ертөнцийг харах цонх мөн” уриатайгаар өрнүүлж байна.

Бяцхан хүүхдүүдээ номонд дуртай болгож, оюунлаг Монгол хүн болгон хүмүүжүүлэхэд иргэн таны оруулах хувь нэмэр их билээ.

Та бүхэн Хүүхдийн номын өргөөнд ном хандивлахыг хүсвэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хандаарай.

IMG_7411

 

Leave a Reply

  • Facebook