СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭВ

bag-1

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран “Чингэлтэй дүүрэгт Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд Хөтөлбөр”-ийн III шатны арга хэмжээний хүрээнд сургагч багш бэлтгэх сургалтыг “Өрхийн бэлэн байдал” сэдвээр 1-19 дүгээр хорооны Иргэний танхимын ажилтан, Хорооны нийгмийн ажилтан, Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан нийт 57 хүнийг хамруулан 10 дугаар хорооны Иргэний танхимд 09 дүгээр сарын 11-нд зохион байгуууллаа.

bag-3

Нэгдсэн сургалтын нээлтийн ажилгаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Я.Жаргалсайхан, Нийслэлийн Онцгой Байдлын Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Үнэнбаатар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын хүмүүнлэгийн үндэсний зохицуулагч Б.Ванчиндорж нар оролцов. Танхимын сургалтыг Өрхийн бэлэн байдал, Уур амьсгалын өөрчлөлт, Гал түймэр, химийн бодис түүний зохистой хэрэглээ, Мал амьтны халдварт өвчин, Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх уламжлалт арга сэдвүүдээр явууллаа.  Сургалтад хамрагдсан дүүргийн 1-19 дүгээр хорооны сургагч багш нар иргэдийн дунд гамшгийн эрсдэлийг бууруулах сургалтыг тасралтгүй зохион байгуулж гамшиг ослыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах юм.

bag-6

 

Leave a Reply

  • Facebook