СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООДОД ТАВИХ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

IMG_7426

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл хамтран “Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах”-талаар 9 дүгээр сарын 17-нд сургалт зохион байгуулав. Сургалтыг нээж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат үг хэллээ. Сургалтад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 75 Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөл, дарга, Хяналтын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл хамрагдав.

Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн сургагч багш П.Содномдаржаа “Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах талаар”, сургагч багш А.Төгсжаргал Сууц өмчлөгчдийн холбоодын санхүүгийн үйл ажиллашааны талаар илтгэл тавьж, сургалт явууллаа.

IMG_7414

IMG_7423

IMG_7432

IMG_7428

IMG_7439

Leave a Reply

  • Facebook