СОВЕТСКИЙ ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

74-91

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд ОХУ-ын Улаан-Үд хотын Советский дүүргийн 1 дүгээр орлогч дарга Франк Игорь Георгиевич, Советский дүүргийн Зохион байгуулалтын асуудал хариуцсан орлогч Чужаев Бембя Сергеевич, Советский дүүргийн Улаан-Үд хотын хуралд сонгогдсон депутат Шагжитаров Валерий Павлович, Козулин Андрей Владимирович, бизнесмэн Дондуков Тумур Доржиевич нарыг 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтад Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо нар оролцлоо.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд зочид төлөөлөгчдийг Монгол оронд, Чингэлтэй дүүрэгт тавтай морилохыг уриад Чингэлтэй дүүргийн талаар танилцуулж, харилцан санал солилцлоо. Энэ үеэр Чингэлтэй дүүрэг, Советский дүүргийн хамтын ажиллагаа цаашид улам өргөжинө гэдэгт итгэж байгаагаа талууд илэрхийлэв.

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Улаан-Үд хотод ажлын айлчлал хийж, Чингэлтэй дүүрэг, Советский дүүрэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.

74-96

IMG_7467

 

IMG_7445

IMG_7450

IMG_7549

 

Leave a Reply

  • Facebook