“ИРГЭДИЙН БАЯР”-ЫГ ТОХИОЛДУУЛАН ЗАРИМ ИРГЭНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

IMG_7599

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсан өдөр, Иргэдийн баярыг тохиолдуулан дүүргийнхээ зарим иргэнд дэмжлэг үзүүлэв.

Дүүргийн 2 дугаар хорооны иргэн С.Нарантуяа, 9 дүгээр хорооны иргэн Д.Амар, 13 дугаар хорооны иргэн Э.Болормаа, 15 дугаар хорооны иргэн Д.Хоролдулам нарт гэр олгох, 5 дугаар хорооны иргэн Э.Буянзаяа, 7 дугаар хорооны иргэн Б.Галсайхан, 10 дугаар хорооны иргэн Э.Пүрэвжав, 11 дүгээр хорооны иргэн Ц.Сувд-Эрдэнэ нарын эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх батламж гардуулав.

Дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг.  Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад холбогдох асуудлыг судалж, хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулж, хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх, Олон улсын байгууллагын тусламж,дэмжлэгт хамруулах болон Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжсээр ирсэн.

IMG_7617

IMG_7605

IMG_7620

IMG_7605

IMG_7624

IMG_7577

IMG_7630

 

Leave a Reply

  • Facebook