ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТУГ МАНДУУЛАВ

IMG_8050

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 9 дүгээр сарын 18-нд Иргэдийн баяр зохион байгуулав.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас “Дүүргийн сүлд тэмдэг, туг түүнийг үйлдэх журам батлах тухай” тогтоол гарсаны дагуу Чингэлтэй дүүргийн туг, билигдлийг сэргээн шинэчилсэн юм. Иргэдийн баярын арга хэмжээний эхэнд дүүргийн туг мандуулах ёслолын ажиллагаа болж дүүргийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, дүүргийн 19 хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо.

Мөн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд тэргүүтэй удирдлагууд дүүргийн 19 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга нарт Чингэлтэй дүүргийн туг, Чингэлтэй дүүргийн брэнд бүүк (ном)-н хамт хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.

IMG_8063

IMG_8089

IMG_8087

IMG_8098

IMG_8544

 

 

Leave a Reply

  • Facebook