ЦАГДААГИЙН 2 ДУГААР ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА

IMG_8950

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан хаагчидтай 9 дүгээр сарын 23-ны өдөр уулзлаа. Тус хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа О.Амарсанаа 2015 онд Чингэлтэй дүүрэгт бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс иргэдийг урьдчилан сэргийлсэн болон тулгамдсан хүндрэл бэрхшээлийн талаар товч танилцуулга хийв.  Дүүргийн Засаг дарга Д.Ганболд албан хаагчдад хандаж хэлсэн үгэндээ “Иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллахад хорооны хэсгийн байцаагч, цагдаа нарын үүрэг чухал” гээд  тэднийг ” Хариуцсан хороо, хэсэгт нь гэмт хэрэгт өртөж болзошгүй гэр бүл, иргэн хаана амьдардгийг  сайтар мэддэг ” гэдгийг нь  онцлов.

IMG_8956

Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга дэд хурандаа О.Амарсанаа “Манай хэлтэс 173 албан хаагчтай. Цагдаагийн албан хаагчийн ар гэрийн байдлыг харгалзан дэмжлэг, тусламж үзүүлэх шаардлага тулгардаг. Мөн цагдаагийн ажилтнуудын үүрэг гүйцэтгэх автомашин хуучирсан, сэлбэг, хэрэгсэл дутмаг. Дүүрэгт байрладаг цагдаагийн 2 тасгийн байрыг шинэчлэн засварлаж, тохижилт хийх шаардлагатай болсон” гэдгийг уламжлав. Дүүргийн Засаг дарга Д.Ганболд тухайн асуудлуудыг судалж, Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийллээ. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр болон Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн улирдах албаныхан оролцсон юм. Энэ үеэр онц хүнд гэмт хэргийг илрүүлсэн Цагдаагийн ахмад Түвшинтөгс, Цагдаагийн ахлагч Бум-Эрдэнэ нарыг Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух” бичгээр шагнасныг дүүргийн Засаг дарга Д.Ганболд гардуулж өгөв.

IMG_8944

IMG_8975

IMG_8971

IMG_8952

IMG_8996

Leave a Reply

  • Facebook