“АХМАДЫН ӨДӨР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

IMG_9200

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Ахмадын өдөр”-ийг 25 дахь жилдээ зохион байгуулав.

Ахмадын баяр өдөрлөгийн нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Батхуяг, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Ахмадын хорооны дарга А.Зул нар оролцов.

IMG_9233Дүүргийн Засаг дарга Д.Ганболд өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагаас дүүргийнхээ ахмад настнуудынхаа нийгмийн халамжийн чиглэл, урлаг  соёлын байгууллагаараа үйлчлүүлэх зэрэгт анхаарал хандуулж ирсэн” гэдгийг онцлов.

Өдөрлөгийн үеэр дүүргийн зарим хорооны ахмадууд өөрсдийн бүтээлээрээ үзэсгэлэн худалдаа гаргаж, Биеийн тамир спортын хорооноос ахмадуудын дунд ширээний шагайн тэмцээн зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагынхан эрүүл мэндийн үзлэг хийлээ.

IMG_9216

IMG_9220

IMG_9254

IMG_9268

IMG_9281

IMG_9316

IMG_9266

IMG_9310

 

Leave a Reply

  • Facebook