9 ДҮГЭЭР САРД ДҮҮРГИЙН НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР 17060 ИРГЭН ҮЙЛЧЛҮҮЛЭЭД БАЙНА

1 tsonh-2

2015 оны 9 дүгээр сарын байдлаар  дүүрэг болон 19 хорооны  дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 17060 иргэн үйлчлүүлж 16874 санал, хүсэлт хүлээн авч, 16882 асуудлыг шийдвэрлэсэн байна.

Нийт өссөн дүнгээр 19 хороо болон дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 214621 иргэн үйлчлүүлж 210217 асуудлыг шийдвэрлэжээ.

Дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээнд ажиллах хэлтэс, албадын хуваарь батлах тухай” А/17 тоот захирамж 1 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан. Засаг даргын захирамжийн дагуу хэлтэс, албадын мэргэжилтнүүд хороод дээр очиж, иргэдэд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж, хэрэгжилтийг сар бүрээр гаргаж, үр дүнг нь тооцон ажиллаж байна.

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ”-НИЙ 09 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

 

Leave a Reply

  • Facebook