ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГЭЭС 8 БАЙГУУЛЛАГА ШАЛГАРЛАА

Нийслэлийн хэмжээнд шилдэг тохижилт, ногоон байгууламжтай аж ахуйн нэгж байгууллагыг 87 төрлийн номинациар шалгаруулахаар болзолт уралдаан зарласан. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 6 ажлын хэсэг хяналт тавин ажилласан юм. Нийслэлийн 376 жилийн ойг угтан зарласан энэхүү уралдаанд эхний шатанд 631 аж ахуйн нэгж , 2 дахь шатанд 14 номинацид 51 аж ахуйн нэгж шалгарахад Чингэлтэй дүүргээс 8 аж ахуйн нэгж, байгууллага шалгарлаа.

Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллагаар Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 17 дугаар сургууль, 5 дугаар цэцэрлэг, “Түмэн тос” ХХК-ий хүнсний дэлгүүр, “ЖОЗЭ” ХХК-ий хүнсний дэлгүүр, “Стар интер трейд”ХХК-ий баар, мөн “BON APETIT” цайны газар, “Нүүдэлчин” зоог тодорч,  болзолт уралдаанд идэвхтэй оролцсон байгууллага, аж ахуйн нэгжээр 70 дугаар цэцэрлэг шалгарсан байна.

 

 

Leave a Reply

  • Facebook