ДҮҮРГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР “ГЭГЭЭЛЭН” ТӨВИЙНХӨН БАЙРТАЙ БОЛОВ

IMG_9329

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн “Гэгээлэн” төвийнхөн шинэ байранд орж, 9 дүгээр сарын 29-нд болсон нээлтийн ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат болон Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, “Гэгээлэн төв”-ийн гүйцэтгэх захирал Ц.Уянга, иргэдийн төлөөлөл оролцлоо.

IMG_9336

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Гэгээлэн” төвийнхөнтэй уулзах үед гар урлал эрхлэхийн зэрэгцээ хүүхдүүдээ харахад байр шаардлагатай байгааг дуулгахад шийдвэрлэж өгөхөөр болсон юм. Ийнхүү өнөөдөр ажил болж нээлтээ хийлээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 17 дугаар хорооны хуучин байрыг гаргаж, халаалт, дулааныг нь шийдвэрлэж өгсөн юм.

IMG_9328

Нээлтийн  үеэр “Гэгээлэн” төвийнхөнд Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийнхөн хүүхдийн ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэгсэл,  “Зөв сэтгэж-Зөв амьдарцгаая” Төрийн бус байгууллагын тэргүүн С.Дагмидмаа орны цагаан хэрэгсэл, хөнжил 20 ширхэгийг хандивлав. Мөн Чингэлтэй дүүргийн 70, 103, 126, 174 дүгээр цэцэрлэгийн хамт олноос Гэгээлэн төвийнхөнд хүүхдийн тоглоом, ном бэлэглэж, цаашид 7-14 хоног тутамд сургалт, эрүүл зэрэг чиглэл бүрээр зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллахаар боллоо.

IMG_9346

gege-2

IMG_9359

 

 

 

IMG_9362

IMG_9361

IMG_9332

 

Leave a Reply

  • Facebook