“ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР МЕДАЛЬ”-ИАР ШАГНАЛАА

IMG_9506

Чингэлтэй дүүргийн төр захиргааны байгууллагаас 9 дүгээр сарын 18-ны өдөр “Иргэдийн баяр” нээлттэй өдөрлөг зохион байгуулсан. Дүүргийн “Иргэдийн баяр”-ын үйл ажиллагааг зохион байгуулахад идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажилласан зарим ажилтан, албан хаагчийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын шагналаар шагналаа.

Засаг даргын “Хөдөлмөрийн алдар медаль”-иар Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн Хороо хариуцсан ахлах мэргэжилтэн П.Амартүвшин, Худалдаа, үйлчилгээний хэлтсийн Нийтийн хоолны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ө.Сарантуяа, Аж ахуйн тасгийн нярав Х.Бямбасүрэн, үйлчлэгч О.Оюун, Л.Алтанцэцэг, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ий талбайн үйлчлэгч Ж.Нэргүй, П.Нацагдорж нарыг шагнав.

IMG_9511

IMG_9513

IMG_9520

IMG_9522

IMG_9528

IMG_9530

ajil;tnuudtai

Leave a Reply

  • Facebook