ДҮҮРГИЙН 19 ХОРООНЫ АХМАДУУД ЦЭНГЭЭНТ БҮЖГЭЭР ӨРСӨЛДЖЭЭ

bujig-2

Олон улсын Ахмадын баярыг угтаж дүүргийн 19 хорооны ахмад настнуудын дунд “Нас бол тоо” сэдэвт цэнгээнт бүжгийн аварга шалгаруулах тэмцээнийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 3 дугаар хорооны Засаг дарга Ж.Чимэдцогзол санаачлан зохион байгуулсан бөгөөд тэмцээнд хороо тус бүрээс 1 хос оролцжээ.

Тэмцээний 1 дүгээр байрт 10 дугаар хорооны ахмад настан С.Бавуудорж, Н.Нарантуяа, 2 дугаар байрт 17 дугаар хорооны ахмад настан Л.Цэдэндамба, М.Тунгалаг, 3 дугаар байрт 5 дугаар хорооны ахмад настан С.Батнасан, Н.Чимэддорж нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ.

Тусгай байрт 19 дүгээр хорооны ахмад настан З.Самданжамц, Б.Гаамаа, 18 дугаар хорооны ахмад настан Ч.Болдбаатар, Ж.Чимэг, 1 дүгээр хорооны ахмад настан Ч.Эрдэнэбаатар, Д.Алтанцэцэг нар шалгарч “Астра фарм” ХХК-ий нэрэмжит шагналын эзэн болсон байна. Тус арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Ж.Чимэдцогзол, дүүргийн Ахмадын хорооны дарга А.Зул, “Астра фарм” ХХК-ий захирал Д.Оюун, хороодын Ахмадын зөвлөлийн дарга нар оролцож, тэмцээнийг Соёлын тэргүүний ажилтан Ш.Даваажав, Дүүргийн Соёлын төвийн бүжгийн багш Д.Адъяасүрэн нар шүүн явуулсан байна.

bujig-3

bujig-5

bujig-8

bujig-9

bujig-10

bujig-7bujig-111

Leave a Reply

  • Facebook