100-ГААС ДЭЭШ НАСТАЙ АЗАЙ БУУРЛУУДДАА 2 САЯ 304 МЯНГАН ТӨГРӨГИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

IMG_9868

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дүүрэгтээ амьдардаг 100-гаас дээш настай азай буурлууддаа сар бүрийн  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгож байх захирамж гаргасан юм.

Уг захирамж хэрэгжиж Олон улсын Ахмадын баярын өдрөөр 12 сарын тэтгэмж, тусламж болох 2 сая 304 мянган төгрөгийн батламжийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд азай буурлууддаа хүндэтгэлтэйгээр гардууллаа.

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны иргэн 108 настай Д.Долгор, 12 дугаар хорооны иргэн 104 настай С.Цэрэнпил, 2 дугаар хорооны иргэн 103 настай Б.Ундаа, 3 дугаар хорооны иргэн 102 настай Ч.Дуламжав, 15 дугаар хорооны иргэн 100 настай Н.Маналжав нарын  азай бууралд тус бүр 2 сая 304 мянган төгрөгийн батламжийг хүндгэлтэйгээр гардуулж  өгөв.

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд 108 настай азай буурал Д.Долгорт хүндэтгэл үзүүлэв

IMG_9873

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд 104 настай азай буурал С.Цэрэнпилд хүндэтгэл үзүүлэв

IMG_9928

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд 103 настай азай буурал Б.Ундаад хүндэтгэл үзүүлэв

IMG_9887

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд 102 настай азай буурал Ч.Дуламжавт хүндэтгэл үзүүлэв

IMG_9900

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд 100 настай азай буурал Н.Маналжавт хүндэтгэл үзүүлэв

IMG_9943

Leave a Reply

  • Facebook