ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШАГНАЛААР БАГШ НАРЫГ ШАГНАЛАА

IMG_0141

Олон улсын багш нарын баярын өдрийг тохиолдуулан дүүргийн Засаг даргын шагналаар сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнуудыг шагнах арга хэмжээ 10 дугаар сарын 1-нд болж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар гардуулж өгөв.

IMG_0165

Чингэлтэй дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр 5 дугаар сургуулийн бага ангийн багш Д.Энхжаргал, Н.Отгончимэг, 24 дүгээр сургуулийн Техник хөдөлмөрийн багш Ч.Батсүх, хичээл зохицуулагч Б.Оюунсүрэн нарын 17 багшийг шагнав. Чингэлтэй дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар 39 дүгээр сургуулийн хими-биологийн багш Б.Долгорсүрэн, англи хэлний багш Б.Ариунаа, 39 дүгээр цэцэрлэгийн багш Д.Ариунзаяа нарын 17 багш энгэрээ мялаалаа. Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр 74 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Д.Уранчимэг, 126 дугаар цэцэрлэгийн туслах багш Бадамцэнд нарын 10 багш, Засаг даргын “Баярын бичиг”-ээр 74 дүгээр цэцэрлэгийн туслах багш М.Оюун, 5 дугаар сургуулийн түүх-нийгмийн ухааны багш Ч.Баттулга нарын 6 багшийг шагнасан юм.

IMG_0161

IMG_0166

IMG_0162

IMG_0169

IMG_0208

IMG_0176

IMG_0174

IMG_0158

IMG_0144

IMG_0126

IMG_0137

Leave a Reply

  • Facebook