ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БАГШ НАРЫН “ЭРДМИЙН УУЛ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

IMG_0420

Монголын багш нарын 49 дэх өдрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагаас дүүргийнхээ багш нарын “Эрдмийн уул” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг Соёлын төв өргөөнд 10 дугаар сарын 2-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд дүүргийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нар, багш нар оролцов. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд багш нарын баярын “Эрдмийн уул” арга хэмжээг нээж үг хэллээ. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагын шилдэг хамт олон, шилдэг ажилтан, дүүргийн 2014-2015 оны хичээлийн жилийн “Онцлох”-уудыг тодруулж, шагнал гардуулсан юм.

Мөн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, Ардын жүжигчин Б.Зангад, Б.Баярмагнай, Гавьяат жүжигчин “Том” Жагаа, дуучин Наран, С.Наран Б.Хонгор нарын уран бүтээлчид урлагийн тоглолтоор багш нарт бэлэг барилаа.

IMG_0441

IMG_0489

IMG_0644

IMG_0563

IMG_0559

IMG_0669

IMG_0692

IMG_0714

IMG_0718

 

Leave a Reply

  • Facebook