ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫНХАН “ОНЦЛОХ”-УУДАА ТОДРУУЛЛАА

IMG_0614

Чингэлтэй дүүргийн багш нарын баярын “Эрдмийн уул“ арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн 2015 оны боловсролын салбарын “Онцлох”-уудыг тодрууллаа. Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Нийслэлийн Боловсролын газрын дарга Отгонбагана, дүүргийн бусад удирдлага гардуулан  өгөв.

2015 оны “Онцлох удирдлага”-д24, 50, 49, 61, 23, 57, 17 дугаар сургуулийн сургалтын менежерүүд өрсөлдсөнөөс Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн бага ангийн сургалтын менежер Т.Нарантуяа, цэцэрлэгүүдээс 33 дугаар цэцэрлэгийн арга зүйч Д.Эрдэнэбилэг нар тодров.

2015 оны “Онцлох багш”-аар 124 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш С.Амаржаргал, Бага ангийн “Онцлох”багшаар Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн багш Д.Отгоншарав, Байгалийн ухааны “Онцлох” багшаар Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн багш П.Цэцгээ, Нийгмийн ухааны “Онцлох”багшаар Ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн багш Ж.Энхцэцэг, Мэдээлэл, дизайн, технологийн “Онцлох”багшаар Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн багш Н.Энхбат нар шалгарч шагналаа гардав авлаа. Ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль,  Ерөнхий боловсролын 72 дугаар сургууль, “Олонлог “бүрэн дунд сургууль, 31 дүгээр цэцэрлэг, 19 дүгээр цэцэрлэг, “Басархан” цэцэрлэгүүд “Шилдэг байгууллага”шалгарч, 24 дүгээр сургууль “Загвар сургууль” боллоо.

IMG_0617

IMG_0622

IMG_0630

IMG_0596

IMG_0587

IMG_0578

IMG_0566

IMG_0557

IMG_0542

IMG_0533

 

Leave a Reply

  • Facebook