БАГШ, АЖИЛТНУУДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

IMG_0021

Монголын багш нарын 49 дэх өдрийн арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд боловсролын салбарын зарим ажилтанд дэмжлэг үзүүллээ. Халамж, дэмжлэг, хамгаалал шаардлагатай зорилтот бүлгийн багш, ажилтнуудад дүүргийн Засаг дарга нэг удаагийн буцалтгүй тусламж олгох үйл ажиллагаа 10 дугаар сарын 2-нд боллоо.

Боловсролын салбарын багш ажилтан 28 хүнд гэр, эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх батламж гардуулав. Уг арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир нар оролцов.

IMG_0024

IMG_0054

IMG_0057

IMG_0058

IMG_0061

IMG_0092

IMG_0006

Leave a Reply

  • Facebook