ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛД “БОЛОВСРОЛД ЭЭЛТЭЙ-ЗАСАГ ДАРГА”-ААР ШАЛГАРЛАА

Монголын Багш нарын баярын өдрийн арга хэмжээний хүрээнд  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газраас Улаанбаатар хотын дүүргүүдээс “Боловсролд ээлтэй- Засаг дарга” тодруулж, өргөмжлөл гардууллаа. Энэ жилийн “Боловсролд ээлтэй-Засаг дарга”-аар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд шалгарч, өргөмжлөл авсан бөгөөд шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нарын албаны хүмүүс гардуулан өгөв. “Боловсролд ээлтэй-Засаг дарга”-ыг шалгаруулахдаа дүүргийнхээ боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хамрагдалтын хүрээ зэрэг шалгууруудыг тавьсан байна.

IMG_2255

IMG_2250

shan-001

Leave a Reply

  • Facebook