Төрийн албан хаагчийн тангараг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг баримтлан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албанд анх орсон албан хаагчдын тангараг өргөх ёслол өнөөдөр Хүүхдийн ордонд боллоо.

site_1

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан 282 иргэн  төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм.

site_2

Чингэлтэй дүүргээс 5 мэргэжилтэн төрийн албан хаагчийн тангараг өргөн өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллахаа илэрхийллээ.

Leave a Reply

  • Facebook