АВРАХ, ГАЛ УНТРААХ 10 ДУГААР АНГИЙГ “ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГ”-ИЙН ОДОНГООР ШАГНАЛАА

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн “Алтан гадас одон”-т Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулж өглөө. Одон гардуулах ёслолын ажиллагаанд Шадар сайд Ц.Оюунбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр болон  албаны бусад удирдлагууд, тус ангийн үе үеийн ахмадууд  оролцжээ.

Тус ангийн үе үеийн албан хаагчдын хөдөлмөр, бүтээл байгуулсан гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 1981 онд БНМАУ-ын АИХ-ын  Тэргүүлэгчдийн 242 дугаар зарлигаар  “Алтан гадас” одонгоор шагнаж байсан юм.

Нийслэлийн Онцгой байдлын газарт ирж байгаа гал түймрийн дуудлагын 80 орчим хувьд нь Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги үүрэг гүйцэтгэж иргэдийн аюулгүй байдлыг хангах, галын аюулаас  эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай эрхэм үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

 

 

Leave a Reply

  • Facebook