“ЭРДМИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-Д МОД ТАРИЛАА
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын зарим хэлтсийн дарга нар, Ахмадын хорооны дарга А.Зул, 19 хорооны Ахмадын зөвлөлийн дарга нар, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ий ажилтнууд Чингэлтэй хайрханы энгэр, Салхитын аманд “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн”-д 10 дугаар сарын 8-ны өдөр мод тарилаа.
Эрдмийн цэцэрлэг хүрээлэнд Чингэлтэйчүүд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийнхан 2013 онд 14 төрлийн 13569, 2014 онд 16 төрлийн 25815, 2015 онд 4000 мод, суулгац тарьж, арчлан, тордсоноор 80 хувьтай ургаж байна.