ЭРДЭМТЭН, ЗОХИОЛЧ Н.НАГААНБУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

42--88

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд эрдэмтэн, зохиолч Н.Нагаанбууг 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч уулзан дүүргийн Засаг даргын “Тусгаар тогтнол” хүндэтгэлийн цомыг үүрд хадгалуулав. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо нар оролцлоо.

Эрдэмтэн, зохиолч Н.Нагаанбуу олон арван эрдэм шинжилгээний бүтээл, ном туурвисан, Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайн “Тусгаар тогтнолын гэрэлт хөшөө”-г бүтээн босгоход зөвлөж ажилласан, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн юм.

IMG_4266

IMG_4215

IMG_4207

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook