ДОКТОР РАХМАН НУРДУН АНКАРАГИЙН ГУДАМЖНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦАВ

IMG_5084

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ -гийн Зүүн, Өмнөд Ази, Номхон далай, Латин Америкийн газрын дарга , доктор Рахман Нурдунтай 10 дугаар сарын 9-ний өдөр уулзлаа.

Уулзалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо нар оролцов. Уулзалтын дараа Чингэлтэй дүүрэгт байдаг, БНТУ-ын Анкара хотын нэрэмжит гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай танилцсан бөгөөд сэтгэл хангалуун байгаагаа доктор Рахман Нурдун илэрхийлсэн юм.

IMG_5092

IMG_5120

IMG_5134

IMG_5158

IMG_5067

IMG_5176

Leave a Reply

  • Facebook