МЭНДЧИЛГЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаатай ОХУ-ын Бүгд Найрамдах Саха-Якут улсын Хангал улус дүүргийн Засаг дарга  Г.Ю.Алексеев Чингэлтэй дүүргийн “Иргэдийн баяр”,  Улаанбаатар хотын 376 жилийн ойг тохиолдуулан  мэндчилгээ ирүүлсэн байна.

123 (1)

Хангал улус дүүргийн Засаг даргын Тамгын газар

Эрхэмсэг хүндэт ноён Д. Ганболд Танаа!

Чингэлтэй дүүргийн эрхэм хүндэт ИРГЭД ЭЭ!

Бүгд Найрамдах Саха (Якут) Улсын Хангал улус дүүргийн засаг даргын Тамгын газар, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын депутатууд хийгээд Хангал улусынхаа бүх иргэдийн нэрийн өмнөөс чин сэтгэл зүрхнийхээ угаас “Чингэлтэй дүүргийн иргэдийн баяр”-ыг тохиолдуулан халуун баярын мэнд дэвшүүлье!

Монголын ард түмний  хүч хөдөлмөрөөр Монгол Улс асар хурдац, огцом үсрэлттэйгээр хөгжиж буйг, Улаанбаатар хот орчин үеийн үзэсгэлэнт их хот

болон өөрчлөгдсөнийг танай хот, дүүрэгт албан ёсны айлчлал хийж байхдаа бид өөрсдийн нүдээр харсан. Чингэхдээ зах хязгааргүй уудам талын эздийн язгуур үнэт зүйлийг өчүүхэн ч гээгдүүлэлгүйгээр авч яваагийн амьд гэрчүүд нь болсон билээ. Чингэлтэй дүүргийн иргэд, оршин суугчид өөрийн дүүрэг, төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө ямар их чимхлүүр хөдөлмөр, хүчин чармайлт гаргаж буйг бид харсан.

                 Сайхан баярын энэ өдрийг тохиолдуулан Та бүхэндээ Якут нутгийн алмаз эрдэнэ шиг эрүүл энх, Хөвсгөл далайн ус мэт ариун тунгалаг санаа сэдэл, онгон дагшин Чингэлтэй хайрхан мэт ялгуусан өндөр амжилт хүсэн ерөөж буйг минь хүлээн авна уу!

                 Та бүхний сэдэж эхэлсэн ариун үйлс бүхэн амжилттай бүтэж, үр жимсээ өгнө гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байгаа бөгөөд Чингэлтэйн иргэн, айл бүр эд баялаг арвин, энх тунх, аз жаргалтай байхын ерөөлийг талбия!

                 Ах дүүгийн барилдлагат Чингэлтэй дүүрэг ба Хангал улусын үр ашигтай хамтын ажиллагаа манай хоёр улсын хөгжилд арвин баялаг, сайхан сэтгэлийн үр жимсээ өгч, буян дэлгэрнэ гэдэгт найдаж байна.

                          Хангал улус дүүргийн Засаг дарга:  Г.Ю.Алексеев

                                2015 оны 9 дүгээр сар

Leave a Reply

  • Facebook