“НОГООН ИРЭЭДҮЙ” ТӨСЛИЙН БАГИЙНХАНД ЗАСАГ ДАРГЫН ХҮНДЭТГЭЛИЙН ЦОМ ХАДГАЛУУЛАВ

IMG_5357

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд болон Засаг даргын Тамгын газрын хамт олон, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийнханд  “UBS” телевизийн “Ногоон ирээдүй” төслийн багийнхнаас  5 жилийнхээ ойн хүрээнд   хамтарч, дэмжиж, дүүргээ ногоон болгохын төлөө ажиллаж буйд талархал илэрхийлж,  5 жилийн ойн төрсөн өдрийнхөө баярын бялуугаар гэнэтийн бэлэг барив. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Ногоон ирээдүй” төслийн багийнханд, UBS телевизийн хамт олонд талархаж, “Ажлын шинэ өглөөг “Ногоон дүүрэг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй Чингэлтэй дүүргээс Ногоон ирээдүй төслийнхөн талархлаа илэрхийлж, гэнэтийн бэлэг барьж угтсанд билигдэж, баярлаг байгаагаа” илэрхийллээ.

“Ногоон ирээдүй” төслийн багийнхан Ерөнхийлөгчийн тамгын газар, Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам зэрэг хамтарч ажилладаг байгууллагууддаа 5 жилийн ойн баярын мэнд хүргэх бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод талархал илэрхийлсэнээр тус арга хэмжээ эхэлж байгаа ажээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Ногоон ирээдүй” төслийнн багийнхны ажилд амжилт хүсээд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тусгаар тогтнол хүндэтгэлийн цомыг хадгалуулав.

IMG_5361

IMG_5363

IMG_5371

IMG_5377

IMG_5379

IMG_5394

IMG_5399

IMG_5404

 

Leave a Reply

  • Facebook