АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

barhas-1

Ази тивийн аварга шалгаруулах хэвтээ шахалтын 31 дэх удаагийн тэмцээн Оман улсын Мускат хотод 10 дугаар сарын 1-6-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 14 орны 150 гаруй тамирчин оролцсоноос 105 кг-д Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Бархасбаатар 230 кг шахаж Акийн тивийн аваргаас хүрэл медаль хүртжээ.

Л.Бархасбаатар нь 2013 онд спортын дэд мастер, 2015 онд спортын мастер цол, 2013 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 215 кг шахаж мөнгөн медаль, 2014 онд “Strong cup-2014” тэмцээнд оролцон 220 кг шахаж хүрэл медаль, 2015 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 245.5 кг шахаж хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм. Тамирчин, татварын улсын байцаагч Л.Бархасбаатарт Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хамт олноос цаашдын спортод нь улам их амжилт гаргахыг хүсэн ерөөжээ.

barhas-2

A 4 copy

Leave a Reply

  • Facebook