ЯВУУЛЫН АЖЛЫН БАЙРНЫ ТҮЛХҮҮР ГАРДУУЛЖ ӨГӨВ

IMG_5211

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд 10 дугаар хорооны иргэн Лхагвасүрэнд Явуулын ажлын байрны түлхүүрийг 10 дугаар сарын 14-ний өдөр гардуулж өгөв. Иргэн Лхагвасүрэн нь эсгийгээр гар урлалын бүтээгдэхүүн хийхийн хамт 17 иргэнтэй хамтран, тэднийг удирдан ажлын байр бий болгож ажиллаж байгаа юм.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газраас дүүргийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн “Гэгээлэн” төвийнхөнд   17 дугаар хорооны цогцолборын хуучин байрыг тохижуулан өгч, 8 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Явуулын ажлын байр ашиглалтад оруулах зэргээр олон ажил хийж байна.

IMG_5213

IMG_5232

Leave a Reply

  • Facebook