ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНД АЖИЛЛАХ ТӨРӨЛЖСӨН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

IMG_1250 Сонгон шалгаруулалтын нэр:

Засгийн газрын 2015 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 11 тоот тогтоолоор батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг үндэслэн:

а)Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнд ажиллах төрөлжсөн нарийн мэргэжлийн дотор (гастроэнтерологи), мэдрэл, мэс заслын эмчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулалтын дугаар СШ-01

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах орон нутгийн комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчээр ажиллах сонирхолтой мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төрөлжсөн мэргэжлийн эмч нь тухайн мэргэжлийн дагуу иргэн (даатгуулагч)-ий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг хорогдуулах, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөх үйл ажиллагаанд оролцох, үндсэн чиг үүрэгтэй ажиллана.

Төрөлжсөн мэргэжлийн эмчид тавигдах ерөнхий шаардлага:

Эмчлэх эрхийн лицензтэй

Эмчийн ахлах зэргээс дээш мэргэжлийн зэрэгтэй

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй их эмч

Багаар ажиллах, үнэлгээ, дүгнэлт өгөх чадвартай

Ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэлгүй

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шаардлага хангасан.

Бүрдүүлэх материал:

Нэр дэвшүүлсэн байгууллагын санал, ажил байдлын тодорхойлолт (Эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн холбоо, нийгэмлэг, салбар зөвлөлийн Удирдлагын зөвлөлийн хурлын протоколын хамт)

Нэр дэвшигчийн өөрийн хүсэлт

Анкет ( Төрийн албан хаагчийн 1 дүгээр маягтаар)

Иргэний үнэмлэхийн хуулбар

Боловсролын диплом, мэргэжлийн болон үйл ажиллагаатай холбоотой материалын хуулбар

3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг

Эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчид тавигдах шаардлагыг хангаагүй болон бүрдүүлэх материалыг дутуу ирүүлсэн мэргэжилтнийг сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.

Хугацаа: Нэр дэвшигчийн материалыг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 30 минутаас өмнө доорхи хаягаар авна.

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын нарийн бичгийн дарга

Утас: 99153918, 86096997      //http://ndaatgal.mn /Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын сайтыг бичнэ/

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг дээрх хаягаар авч болно.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН

ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ КОМИСС

IMG_1248

Leave a Reply

  • Facebook