1,4 ДҮГЭЭР ХОРООНЫХОН АХМАДУУДДАА”МОНГОЛ УРЛАГИЙН ГАЙХАМШИГ” ТОГЛОЛТ ҮЗҮҮЛЖЭЭ

DSC_0002

Чингэлтэй дүүргийн 1, 4 дүгээр хорооноос “Олон Улсын ахмадын баяр”-ыг тохиолдуулан 55-69 насны 550 ахмадад хүндэтгэл үзүүлж 2015 оны 10 дугаар сарын 13-ны 14.00 цагт Улсын драмын эрдмийн театрт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын “Монгол урлагийн гайхамшиг” урлагийн тоглолтыг үзүүллээ. Тус хүндэтгэлийн арга хэмжээнд 1 дүгээр хорооны Эмэгтэйчүүдийн зөвлөлийн “Хүндэт Өргөмжлөл”-өөр 3 ахмад настан, хорооны Жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгч н.Оргилболд өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр 4 ахмадыг шагнаж урамшуулсан байна. “Ахмадад ээлтэй байгууллага”–аар 3 аж ахуй нэгж, 4 дүгээр хорооны “Хүндэт өргөмжлөл”-өөр 2 ахмад настан, 4 дүгээр хорооны “Ахмадад ээлтэй байгууллага”–аар 3 аж ахуй нэгжийг шалгаруулж өргөмжлөл дурсгалын зүйл гардуулжээ.

DSC_0019

DSC_0067

DSC_0095

DSC_0119

DSC_0101

DSC_0134

DSC_0130

Leave a Reply

  • Facebook