ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙНХЭН 1000 ТӨГРӨГ САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭВ

mh-3

10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн, 25дугаар суваг телевизийн санаачилсан Түлэнхийн төвд зориулсан #‎1000tugtusul зорилтод сайн үйлсийн аянд Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хамт олон нэгдэж байна.

Нийт 110 сая төгрөг цуглуулж байж Түлэнхийн тасагт зайлшгүй хэрэг болоод байгаа Арьс зүсдэг лазер болон арьсны донор хадгалах хөргөгч авах юм. Ингэснээр түлэгдэлтээс болж шаналж, эндэж байгаа олон мянган хүүхдэд тусалж , гадаадад өндөр үнээр эмчлүүлэх шаардлагагүй болно

“Миний 1000 төгрөгөөр л дутав гэж битгий бодоорой. Таны 1000 төгрөг энэ аянд хамгийн хэрэгтэй байх болно” гэж дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс уриалж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Та бүхнийг нэгдэхийг уриалж байна.

nh-2

Leave a Reply

  • Facebook