380 ТОНН ХОГ, ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ

ho-4

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой, Нийслэлийн өдрийг угтсан ажлын хүрээнд 10 дугаар сарын 17-ны өдөр нийтийн цэвэрлэгээ зохион байгуулав. зохион байгуулсан.

Цэвэрлэгээний ажилд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албад төрийн байгууллагын 240 гаруй албан хаагч 1-19 дүгээр хорооны сайн дурын 1000 орчим иргэн, “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ий харьяа иргэдийн бүлгийн 79 иргэн, дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлдэг 800 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 2000 гаруй хүн, 58 Сууц өмчлөгчдийн холбоодын 100 ажилтан, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ийн 90 ачигч, жолооч болон 75 зам талбайн үйлчлэгч нар оролцож нийт 3604 хүн хамрагдлаа. Дүүргийн 640.000м2 нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хамруулан цэвэрлэж, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК –ий 29 машинаар хог тээвэрлэлт хийгдэж нийт 380 гаруй тн хог хаягдлыг 56 рейс хийн ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт буулгажээ.

Энэхүү ажлын явцад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтэс, тус албаны харъяа Гэр хорооллын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн хог хаягдлын хөндлөнгийн хяналтын “Урагш дэвших холбоо” ТББ, “Шинэ тосгон” ТББ-ууд хяналт тавин ажиллалаа.

 

ho-3

ho-4

 

ho-6

 

ho-9

 

Leave a Reply

  • Facebook