ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛДОД СОВЕТСКИЙ ДҮҮРГИЙН ЗАХИРГААНААС ТАЛАРХАЛЫН ДУРСАМЖ ЗАХИДАЛ ИРҮҮЛЭВ

SOBETSGII-02

Чингэлтэй дүүрэг ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Улаан-Үд хотын Советский дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоосон. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Улаан-Үд хотын Советский дүүргийн захиргаанаас “Талархалын дурсамж, захидал” ирүүлжээ.

Уг захидалд :               ХҮНДЭТ НОЁН

ДАВААГИЙН ГАНБОЛД ТАНАА

Хөрш хоёр орны олон улсын харилцааг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг тань үнэлэхийн ялдамд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг Буриадын Бүгд Найрамдах улсын Улаан-Үд хотын Советский дүүрэг хоороныд ах, дүүгийн барилдлагат хамтын ажиллагаагаа дэмжин нягтруулах, харилцаа хамтын ажиллагааны Хэлэлцээрээ хэрэгжүүлэхэд үр ашигтай хамтарч байгаад, цаашид ч энэ харилцаагаа үр ашигтайгаар улам гүнзгийрүүлнэ гэдэгт их итгэл найдвар тавьж байгааг тэмдэглээд Танд болон таны ойр дотныхонд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Тэргүүн               А.И.Тулонов

Улаан-Үд хот. 2015 оны 9 дүгээр сар” гэжээ.

tulonov-1

TA-DU

 

Leave a Reply

  • Facebook